Ажиллаж байхдаа сонсох бүтээмж нэмэгдүүлэх 7 хөгжим

Бүтээмжээ нэмэгдүүлэх маш олон арга байдгаас хамгийн хялбар нь хөгжим сонсох юм. Мэдээж маш олон төрлийн хөгжим байдаг ч өөрт тохирохоо олох нь хамгийн чухал. Тиймээс өөрт тохирсон эрч хүч, анхаарал төвлөрөлт, бүтээмжийг нэмэгдүүлэх 7 хөгжим болон санал болгох playlist-ийг  хүргэж байна. Туршаад үзээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй😊

  1. Сонгодог хөгжим

Хөгжим ба бүтээмжийн талаар хамгийн олон удаа судлагдсан судалгаануудын нэг бол Моцарт Эффект /Mozart Effect/ бөгөөд Моцарт өдөр бүр богино хугацаанд сонсох нь хийсвэрлэх чадвар -ыг нэмэгдүүлдэг гэж дүгнэжээ.

 

Гордон Шоу, Фрэнсис Раушер, Кэтрин Ки нараар удирдуулсан cудлаачдын баг  36 оюутан цуглуулж гурван бүлэгт хуваажээ. Нэгдүгээр бүлэгт Моцарт , хоёрдугаар бүлэгт тайвшралын бичлэг сонсож, гуравдугаар бүлэгт 10 минут зүгээр л чимээгүй суусан байна.

Үүний дараа 36 оюутан бүгд ижил шалгалт өгөхөд Моцарт сонссон баг IQ  үлдсэн бүлгүүдтэй харьцуулахад дунджаар 8-аас 9 оноо хүртэл нэмэгдсэн байна.

Тэр үеэс хойш “Моцарт эффект” маш их маргаан дагуулж байсан боловч олон судлаачид сонгодог хөгжим сонсох ашиг тусыг судалсаар байна.

Сонгодог хөгжим танд тохирох байх гэж бодож байна уу? Дараах playlist-ийг сонирхоод үзээрэй. 

 

https://open.spotify.com/playlist/0P2Y8n4hZbAL3lRlAJ8itL

 

  1. Видео тоглоомын хөгжим

Видео тоглоом тоглох нь маш их анхаарал шаарддаг. Дараагийн үе рүү шилжихийн тулд тоглогчид урхинд орохоос зайлсхийж, саад бэрхшээлээс бултаж, дараагийн шатанд ахихад туслах нууц хэрэгслүүдийг олж нээх хэрэгтэй. Үүний үр дүнд видео тоглоомуудын хөгжмийн сонголт нь ихэвчлэн маш их стратегийн шинж чанартай байдаг байна.

Хэрэв та эрч хүчтэй хөгжим сонсох дуртай, хэмнэлд дуртай бол Thumper эсвэл Klang-ийнх шиг хэмнэлтэй тоглоомын аянуудыг сонсвол сайн төвлөрч ажиллах боломжтой. Эсрэгээрээ анхаарлаа төвлөрүүлэхийн тулд тайван байх хэрэгтэй бол ABZÛ, Journey гэх мэт хайгуулын тоглоомуудын хөгжмийг туршаад үзээрэй. 

туршиж үзмээр байна уу? Доорх жагсаалтыг туршаад үзээрэй.

https://open.spotify.com/playlist/1UAuhcYI4ZfFvtsYdvUCJA

  1. Байгалийн дуу чимээ

The Journal of Acoustical Society of America сэтгүүлд нийтлэгдсэн психофизикийн өгөгдөл ба дууны талбайн судалгаагаар “байгалийн” дуу чимээг сонсох нь танин мэдэхүйн үйл ажиллагааг сайжруулж, төвлөрөх чадварыг нэмэгдүүлж, сэтгэл ханамжийн түвшинг дээшлүүлдэг гэжээ.

Төсөөлөөд үз дээ: Салхи сэвэлзэж, шувууд жиргэж, горхины чимээг..

https://open.spotify.com/playlist/37i9dQZF1DWUKPeBypcpcP

 

  1. Pump Up Songs

Тэмцээн эхлэхээс өмнө цэнгэлдэхэд олон тамирчид чихэвч зүүж ирснийг ажигласны дараа Келлогг Менежментийн сургуулийн профессор Дерек Ракер болон түүний гурван хамтрагч Лоран Нордгрен, Ли Хуан, Адам Галинский нар сэтгэлзүйд хөгжим хэрхэн нөлөөлдгийг судалхаар зэхжээ. 

Тиймээс 2014 онд судлаачдын бүлэг хөгжим урам зориг, зан төлөвт хэрхэн нөлөөлж болохыг тодорхойлох судалгаа хийжээ. Тэд оролцогчдод зориулж хэд хэдэн дуу тоглуулж туршилт хийжээ. Хачирхалтай нь Queen-ийн “We will rock you”, 2 Unlimited-ийн “Get Ready for Ready”, 50 Cent-ийн “In Da Club” гэсэн гурван эрч хүчтэй дууг сонссон баг илүү амжилттай байгааг илрүүлжээ.

 

Дараагийн удаа томоохон ажлын ард гарахаар төлөвлөж байгаа бол дараах playlist-ийг туршаад үзээрэй:

https://open.spotify.com/playlist/37i9dQZF1DXdxcBWuJkbcy

 

  1. Instrumental Songs  / хөгжмийн дуу

2015 онд Теннесси мужийн их сургуулийн судлаачид Кэрол А.Смит, Ларри В.Моррис нар шалгалтын үеэр Instrumental Songs хөгжим сонсдог оюутнууд уянгын хөгжим сонсдог хүмүүстэй харьцуулахад өндөр оноо авдаг болохыг олж тогтоожээ

Үгтэй дуу сонсох нь анхаарал саринуулдаг гэсэн үг биш юм. Гэхдээ та дуу сонсохдоо үгэнд нь анхаарал хандуулаад байдаг бол Instrumental дууг сонсоод үзэхийг зөвлөж байна. 

https://open.spotify.com/playlist/37i9dQZF1DX9j444F9NCBa

 

  1. “Feel good” дуунууд

Хийх ажил овоороод хаанаас эхлэхээ мэдэхгүй байна уу? Танд ямар ч зүйл тохиолдож байгаагаас үл хамааран заримдаа бүтээмжийн алдагдлыг арилгах хамгийн сайн арга бол “ Feel good ” аялгуу юм. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл хөгжим нь тархины нэг хэсгийг амттай хоол болон бусад бие махбодийн таашаал авахтай адил хэмжээнд өдөөж чаддаг байна.

 

Feel good ” дуунууд хүн бүрт харилцан адилгүй байдаг ч  дараах playlist-ийг туршаад үзээрэй. 

https://open.spotify.com/playlist/37i9dQZF1DWVinJBuv0P4z

  1. Цагаан дуу чимээ/ White Noise

Yamaguchi их сургуулийн явуулсан судалгаагаар оюуны үйл ажиллагаа явуулахад ихэнх тохиолдолд ямарч чимээ аниргүй байдал харин ч эсрэгээрээ анхаарал төвлөрөлтийн хугацааг богиносгож байв.  Цагаан дуу чимээ нь байгалийн дуу чимээ биш ямар нэг давтамж байхгүй дуу чимээ юм. Жишээ нь үсний сэнсний дуу, ресторан эсвэл худалдааны төв, цахилгаан сэнс, тэр ч байтугай угаалгын машин гэх мэт зүйлс шиг дуу авиа юм.. 

Хэрэв та гайхаж байгаа бол – тийм ээ. Дээрхтэй адил playlist энд байна:

https://open.spotify.com/playlist/37i9dQZF1DWUZ5bk6qqDSy

Mongolian Talent Network
Our team brings over 20 years of combined recruitment experience in Mongolia, draws on an extensive database of qualified national and expatriate talent, and is managed through a sophisticated CRM system. Our recruiters are led by a highly-trained national team, with long tenure in our business.

Leave a Reply

Required fields are marked *