Манлайлагчийн гарын авлага: О.Тэнүүнээс суралцах манлайллын 5 сургамж

February 3, 2025

Хүн бүр түүнийг ШАРК гэдгээр нь мэддэг болсон. Гэхдээ түүний замналыг хэн ч мэддэггүй. Тэгвэл О.Тэнүүн шарк өөрийн карьерын замналаа "Untie" подкастаар оролцохдоо хуваалцсан билээ. Энэ дугаараас бид түүнээс суралцах манлайллын 5 сургамжийг доор та бүхэндээ бэлдлээ.

Алсын хараа тодорхойлох:

"Бидэнд байхгүй зүйлс олон байсан. Тэр байхгүй олон зүйлсийг бий болгохын тулд юу хийх ёстой байсан юм гэсэн асуултуудыг өөрөөсөө асуудаг байсан. Яг хүүхдийн ЯАГААД гэдэг асуулт чинь яагаад кино театр байж болохгүй байгаа юм, яагаад Швейцар шиг уулан дээр юм хийж болохгүй гэж."  Түүний хувьд алсын хараагаа тодорхойлох арга нь ЯАГААД гэдэг асуултыг өөртөө байнга тавих байлаа.

Бидний санал болгосон аргачлалаар алсын хараагаа тодорхойлоорой:

  • Өөрийн болон байгууллагын зорилгоо хэмжиж болохуйц байдлаар бичиж тэмдэглэ.
  • SWOT шинжилгээ хийж, хүчтэй болон сул талаа тодорхойл.
  • Ирээдүйн зорилгыг нарийвчилж, богино болон урт хугацааны төлөвлөгөө гарга.

Хэрхэн дадал болгох вэ?

  • Шинэ ажил төсөл эхлүүлэх бүртээ ЯАГААД гэдэг асуултыг тавих.

A.I ашиглан шийдвэр гаргах:

"A.I дээр суурилан өөрсдийн цуглуулсан өгөгдлүүдийг оруулаад Match-Making хийснээр энд яг ийм төрлийн бизнес үйл ажиллагаа явуулбал амжилт олох уу үгүй юу гэдгийг мэдэх боломжтой."

Бидний санал болгосон аргачлалаар өгөгдөлд суурилсан шийдвэр гаргаарай:

  1. Тодорхой нөхцөл байдлуудад дүн шинжилгээ хийж, өгөгдөл мэдээллүүдийг цуглуул.
  1. Цуглуулсан өгөгдлүүдийг A.I платформууд дээр оруулж өгөгдлүүдийн тайлан болон ойлголт олж авах.
  1. Тухайн тайланг багаар ярилцан сайн, муу шийдвэрийн үр дагаврыг урьдчилан тооцоолж сурах.
  1. Түргэн шийдвэр гаргах дасгалууд хий, тухайлбал, богино хугацаанд сонголт хийх тоглоомууд.

Багийн гишүүдээ хөгжүүлэх:

"Голч дүнгээр хөшүүрэг үүсгээд, голч дүн 2.5-аас дээш байж сагсан бөмбөгийн багт тоглоно." Удирдагч хүн багийн гишүүдээ зөвхөн сургалтаар хөгжүүлэхээс гадна багтаа хариуцлага хүлээлгүүлж алдах боломжыг олгох хэрэгтэй .

Бидний санал болгосон аргачлалаар багийн гишүүдээ хөгжүүлээрэй:

  • Багийн гишүүдтэйгээ нэг бүрчлэн уулзаж, тэдний ур чадвар, сонирхлыг ойлго.
  • Сургалт, хөгжлийн төлөвлөгөө гаргаж, тэдэнд хэрэгтэй нөөц боломжийг олго.
  • Gamification арга барилаар гишүүн бүрт оноо өгч идэвхжүүлэх.

Харилцааны ур чадвар:

"Harvard Executive Education програмд хамрагдаад нэг танхимд 16 кэйс дээр ном хаялцдаг. Буруу зүйл гэж байхгүй, Зөв зүйл гэж байхгүй. Туршлага ихтэй хүмүүстэй ном хаялцаж өөрийн санаануудаа уралдуулдаг. Ингэж байж томчуудаас суралцдаг." Үр дүнтэй харилцаа нь багийн гишүүдийн хоорондын итгэлцлийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг сайжруулдаг.

Бидний санал болгосон аргачлалаар харилцааны ур чадвараа сайжруулаарай:

  • Сонсож байгаа зүйлээ толгой дотроо төсөөлөх.
  • Харилцааны сургалт, семинаруудад хамрагдах.
  • Цаг ямагт эерэг бөгөөд тодорхой илэрхийлэл ашиглаж хэвших.

Хэрхэн дадал болгох:

  • Бусдын санал хүсэлтийг байнга асууж, өөрийнхөө санааг тодорхой хэлж хэвш.
  • Асуудал үүссэн тохиолдолд шийдвэрлэхийн тулд эхлээд тайван яриа өрнүүл.

Үлгэр дуурайлал үзүүлэх:

"Бидний үед ийм байгаагүй, танай үеийнхэн ийм тийм гэж хүн бүр их хэлдэг. Ээж ааваа хөтлөөд өнөөгийн боловсролыг зааж өгөх ёстой. Бид нарыг багаас нь өсгөж, сургаж хүмүүжүүлсэн, одоо бид сурсан зүйлсээ ээж аавдаа өгөх ёстой. Ингэснээр тархийг нь ажиллуулж залуужуулна. Нөгөө талаасаа бид ингэж ачийг нь хариулж байна." Манлайлагч нь өөрийн үйлдэл, хандлагаараа бусдад үлгэр дуурайлал болж, байгууллагын соёл, үнэт зүйлсийг биечлэн харуулах ёстой.

Бидний санал болгосон аргачлалаар үлгэр дуурайлал үзүүлээрэй:

  • Байгууллагын үнэт зүйлсийг өөрийн ажил амьдралд хэрэгжүүлэх.
  • Өөрийгөө үнэнч, хариуцлагатай хүн болгож хөгжүүл.
  • Хэрхэн хүрснээ бусадтайгаа өдөр бүр хуваалцангаа тусалж дэмж.

Хэрхэн дадал болгох:

  • Бусдад үйлдлээрээ үлгэр дуурайлал үзүүлж, амласан зүйлээ биелүүлж хэвш.
  • Амжилтаа бусадтай хуваалцаж, алдаанаасаа суралцаж буйгаа харуул.

Өөрийн манлайллын дараагийн түвшинд гармаар байна уу? Монголиа Талент Нэтворк нь алсын хараатай удирдагч манлайлагч нарыг зөв газарт нь холбодог. Хэрэв та өөрийн удирдлагын ур чадвар, туршлагад тохирсон гүйцэтгэх удирдлагын ажил эсвэл карьерын дараагийн алхмаа хайж байгаа бол өөрийн CV-гээ бидэнд илгээгээрэй. Яг одоо CV-гээ илгээж, таны ур чадвар болон карьерын зорилгод тохирсон удирдах түвшний ажлын санал хүлээн аваарай!

Max file size 10MB.
Uploading...
fileuploaded.jpg
Upload failed. Max size for files is 10 MB.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.