Ажлын ярилцлагад орохдоо бараг бүх хүн их бага хэмжээгээр сандардаг. Гэхдээ амжилттай ажлын ярилцлагын ард сайтар бэлтгэл, судалгаа байдаг. Энэ нийтлэлээр ажил хайж, ажлын ярилцлагад бэлдэж байгаа эрхэм танд зориулан дараах хэдэн зөвлөгөө болон нийтлэг асуултуудыг хүргэж байна. Бас зөвхөн энэ асуултууд л ирнэ гэсэн үг биш ба чадварлаг хүний нөөцийн мэргэжилтэн бол илүү нарийн, чөлөөтэй ярилцах болно. Тиймээс эдгээр асуултуудыг хэзээ ч асуусан чөлөөтэй хариулж чаддаг байх хэрэгтэй гэдэг үүднээс энэ нийтлэлийг бэлтгэлээ.
Өөрийгөө танилцуулна уу?
Энэ хэсэгт хэт их товч биш байдлаар танилцуулаарай. Гол төлөв дараах агуулгыг багтаагаарай.
- Боловсрол
- Туршлага / Хэрвээ туршлага байхгүй бол сайн дурын ажил, дадлага зэргээ дурьдаж болно.
- Хобби - Ажилтай уялдуулж холбон сонирхлоо хэлнэ.
Мөн аль болох өөрийн зорилготойгоо уялдуулж хэлээрэй.
Таны давуу тал юу вэ?
- Шударга бай – Өөрийгөө хэт битгий магтаарай.
- Ажлын шаардлагатай нийцүүлж өөрийн давуу талаа хэлээрэй.
- Хэт төгс хариулт битгий хэл. Жишээ нь: хэт төгс зүйл хийх гээд байдаг..
- Бусдаас ялгарах зүйл юу вэ? - Хэт ерөнхий эсвэл нийтлэг битгий бай
- Үргэлж жишээтэй байж өөрийн хэлсэн зүйлээ баталж хэлээрэй.
Таны сул тал юу вэ?
- Худал битгий хэл
- Хэт битгий илэн далангүй байгаарай. Өөрөөр хэлбэл хэт өөрийгөө доош хийсэн маягтай байх хэрэггүй.
- Сул талаа засаж, даван туулж байгаагаа харуулах хэрэгтэй.
Сэндвич арга ашиглаад үзээрэй. Сайн + муу + сайн
Та 5 жилийн дараа өөрийгөө хаана байна гэж харж байна вэ?
- Хэр тогтвор суурьшилтай байхыг харахыг хүсдэг
- Зорилготой гэдгээ харуулаарай.
- Хувийн амьдралаа ярих албагүй. Харин тухайн компанитай зорилгоо холбож хариулт өгөөрэй.
Та яагаад манай байгууллагад ажиллах хүсэлтэй байна вэ?
- Гэрийн даалгавар бас дахин Гэрийн даалгавар - Судал судал бас судал. Тухайн компанийн зорилго, алсын хараа, давуу тал зэргийг сайн мэдээрэй.
- Өөрт байгаа шаардлагыг хэлэх
- Өөрийн давуу талаа уялдуулаарай.
Та багаар хэр сайн ажилладаг вэ?
- Тийм эсвэл үгүй гэсэн асуулт огтоос биш юм! Яагаад сайн гэдгээ дурьд.
- Бодит жишээ хэлж үр дүнгээсээ хуваалцаарай.
- Багийн ямар үүрэг роль дээр ажилладаг талаарай хэлээрэй.
Таны цалингийн хүлээлт хэд вэ?
- Зах зээлийн ханшаа судлах хэрэгтэй
- Хүсэж байгаагаасаа дээгүүр хэл эсвэл хэлбэлзэлтэйгээр хэлээрэй.
Яагаад бид таныг сонгох ёстой вэ?
- Бусдаас илүү ялгарах зүйлээ хэл
- Хэт энгийн үгийн сонголтоо хэл
Өмнөх ажлаасаа яагаад гарсан бэ?
- Өмнөх ажлаа хэзээ ч битгий муул. Big case! Өмнөх байгууллага маань надад өсөн дэвжих боломж өгөөгүй. Байзаарай.. Хүн өсөж хөгжих боломж бол Харин яагаад гарсан гэдгээсээ илүү юу сурсан гэдгээ тодруулж хэлээрэй.
Асуух асуулт байна уу?
- Үргэлж асуулт асуу
- Цалин хангамж бүү асуу
- Амархан мэдэж болох зүйл хэрэггүй
- Та нарын хайж байгаа албан тушаалын топ 3 ур чадвар юу вэ?...
- Үнэхээр орж ирэхгүй байвал одоохондоо байхгүй ээ
Бүдүүлэг асуулт
Одоогоор гэр бүл төлөвлөх үү? Хүүхэд гаргах төлөвлөгөө байгаа юу? Хоёр шийдэл санал болгоё. Энэ асуултыг асуувал энэ хүний нөөцийн мэргэжилтний ёс зүйн хувьд бүдүүлэг үйлдэл юм.
Одоо ерөнхийд нь хэлэх хэдхэн дүрмээ давтъя
- Үгийн сонголт
- Хувцаслалт
- Гар барилт / инээмсэглэл
- Хоолойн өнгө
- Мартагдахгүй бай
- Талархлын Имэйл явуулах
Эцэст энэ нийтлэлийг уншиж байгаа COOL эрхэмд хэлэхэд ямар ч ажлын ярилцлагад амжилттай эсвэл дахиж санахыг ч хүсмээргүй бүдэрсэн ч бай та өөртөө алтнаас ч үнэтэй туршлага хуримтлуулсан байна. Амьдрал үргэлжилсээр зөвхөн чамд л ирэх сайхан мэдээ чамайг нойрсож буй гүнж шиг хүлээж суугаа шүү. Амжилт найз минь.