Монголын Ажиллахад Хамгийн Таатай Компаниуд 2023

May 16, 2024

Монголиа Талент Нэтворк ХХК-с 2023 онд Монгол улсын хөдөлмөрийн зах зээлийн суурь синдикат судалгааг Банк санхүү, Уул уурхай, Үйлдвэрлэл, Технологи болон Барилга, үл хөдлөхийн салбарын 1,000 гаруй ажилтнууд, оролцогч талуудыг хамруулан "HR Solutions for 2024" нэрийн дор амжилттай хийж гаргасан. Тэгвэл энэхүү нийтлэлээр судалгааны үр дүнгээс гарсан салбар тус бүрийн ажиллахад хамгийн таатай “Top of the mind” таван компанийг танилцуулж байна:

  • Уул уурхайн салбарын ажиллахад хамгийн таатай газар: Оюу Толгой
  • Технологийн салбарын ажиллахад хамгийн таатай газар: Юнител групп
  • Үйлдвэрлэлийн салбарын ажиллахад хамгийн таатай газар: АПУ ХК
  • Банк санхүүгийн салбарын ажиллахад хамгийн таатай газар: Хаан банк
  • Үл хөдлөх хөрөнгийн салбарын ажиллахад хамгийн таатай газар: Re/Max Монголиа ХХК тус тус шалгарлаа.

Судалгааг хэрхэн хийсэн бэ?

HRS 2024 судалгаагаар дотоодын хөдөлмөрийн зах зээлийг 360 градусаар судлан, илүү бодитой үр дүн гаргаж, байгууллагуудад тулгараад буй хүний нөөцийн асуудлыг цогцоор нь харж, шийдвэрлэх арга замуудыг санал болгох зорилгоор салбарын бүх оролцогч талуудын санал, бодол, туршлагыг судлан боловсруулсан.

Судалгааны оролцогчид:

Бид судалгааны өгөгдөл цуглуулалтыг Чанарын судалгаа буюу Фокус бүлгийн ярилцлага, Тоон буюу түүвэр судалгааны арга барилууд болон хоёрдогч мэдээллийн шинжилгээгээр хийж гүйцэтгэсэн. Энэхүү судалгаанд 1000 хүн оролцсоноос:

  • Удирдлага: 100
  • Дунд шатны менежер: 360
  • Гүйцэтгэх түвшний ажилтан: 270
  • Ажил идэвхтэй хайж байгаа: 90
  • Удирдах шатны менежер: 90
  • Шинэ төгсөгчид: 90

2024 онд хэрхэн “Top of the mind” болох вэ ?

Байгууллагынхаа соёлыг судлан, таньж мэдэх нь эрүүл бөгөөд ажиллахад хамгийн таатай соёлыг бүрдүүлэх хамгийн эхний алхам. Тиймээс бид энэ жилээс эхлэн харилцагч байгууллагууддаа ажилтнуудын хүсэмжит соёлыг цогцлооход нь туслахаар “OCS” буюу Байгууллагын соёлын судалгааны үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна.

Яагаад байгууллагын соёлыг судалгааг хийлгэх ёстой вэ?

Соёлын судалгааг дотооддоо хийх нь ажилтнуудын ажиллах арга барил болон бүтээмжийг уялдуулж илүү их ашиг авчрах боломжийг нээхэд өндөр ач холбогдолтой. Соёлын судалгааг амжилттай хийснээр доорх 3 үр дүнг хүртэх боломжтой:

  • Хүний нөөцийн эргэц болон ажлаас гарах үзэгдлийг бууруулах
  • Ажилтнуудын ажиллах арга барилыг ойлгосноор тэдний бүтээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах
  • Ажлын байрны дарамт болон стрессийн түвшнийг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулах

Хэрвээ та байгууллагын соёлын судалгааны үйлчилгээг сонирхож байвал бидэнтэй холбогдоорой. [caption id="attachment_8131" align="aligncenter" width="1024"]

Уул уурхайн салбарын ажиллахад хамгийн таатай газар: Оюу Толгой

Уул уурхайн салбарын ажиллахад хамгийн таатай газар: Оюу Толгой[/caption][caption id="attachment_8130" align="aligncenter" width="1024"]

Технологийн салбарын ажиллахад хамгийн таатай газар

Технологийн салбарын ажиллахад хамгийн таатай газар[/caption][caption id="attachment_8128" align="aligncenter" width="1024"]

Үйлдвэрлэлийн салбарын ажиллахад хамгийн таатай газар

Үйлдвэрлэлийн салбарын ажиллахад хамгийн таатай газар[/caption][caption id="attachment_8129" align="aligncenter" width="1024"]

Банк санхүүгийн салбарын ажиллахад хамгийн таатай газар

Банк санхүүгийн салбарын ажиллахад хамгийн таатай газар[/caption][caption id="attachment_8132" align="aligncenter" width="1024"]

Үл хөдлөх хөрөнгийн салбарын ажиллахад хамгийн таатай газар

Үл хөдлөх хөрөнгийн салбарын ажиллахад хамгийн таатай газар[/caption]