Байгууллагын соёлын судалгаа гэж юу вэ?
OCS нь байгууллагын соёлын өнөөгийн байдлыг оношлох, үнэлэхэд чиглэсэн судалгаа бөгөөд байгууллагын соёлын давуу болон сул талыг нээн илрүүлэх, байгууллагын соёл хэрхэн өөрчлөгдөж байгааг хэмжих боломжийг олгодог. Байгууллагын соёлын судалгаа хийх нь ажилтнуудын ажилдаа хандах хандлага, сэтгэл ханамжийн түвшнийг бодитоор тодорхойлох, ажиллах орчныг сайжруулах, удирдлагын арга барилын оновчтой байдлыг үнэлэх, ажилчдын идэвхийг нэмэгдүүлэх, эерэг өөрчлөлтийг бий болгох зэрэг олон чухал ач холбогдолтой арга хэрэгсэл юм.
Байгууллагын соёл муутай байхын хор нөлөө:
- Хүний нөөцийн эргэц ихсэх: Gallup-ийн судалгаагаар эрүүл бус ажлын орчинтой компаниудын жилийн дундаж хүний нөөцийн эргэцийн 18.9% байдаг бол ажлын орчин нь таатай компаниудынх 6.8% байдаг байна.
- Тааруу гүйцэтгэлийн түвшин: Harvard Business Review сэтгүүлээс гаргасан судалгаагаар сайн байгууллагын соёлтой компаниуд соёл сул компаниудтай харьцуулахад өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) дунджаар 15%-иар илүү байдаг болохыг тогтоожээ.
- Стресстэй ажлын орчин: Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс гаргасан судалгаагаар ажилтнуудын 70% нь ажлын стресст тогтмол өртдөг ба энэхүү стресс нь байгууллагын соёл нь эрүүл бус компаниудад түгээмэл тохиолддог болохыг тогтоожээ.
- Ажлаас халшрах хам шинж: Mayo Clinic-ээс гаргасан судалгааны үр дүнгээр тааруухан байгууллагын соёлтой компанийн ажилтнууд ажлаас халшрах байдал 25%-аар илүү их ажиглагддаг гэсэн байна.
Яагаад байгууллагын соёлын судалгааг хийлгэх ёстой вэ ?
Та соёлын судалгаагаар дамжуулан ажилтнуудын дуу хоолой, тэдний санал хүсэлтийг танин мэдэх, түүнчлэн байгууллагын соёлоо сайжруулах, эрүүл таатай ажлын орчныг бүрдүүлэх боломжтой. Ингэснээр ажилтнуудын бүтээмжийг дээшлүүлэх, эерэг уур амьсгал бий болгох, шинэ чадварлаг ажилтнуудыг татах боломжуудыг нээх бөгөөд эерэг байгууллагын соёлтой байх нь бизнесийн амжилтад тань том нөлөөг үзүүлдэг.
- Ажилтнуудын идэвх оролцоо болон бүтээмжийг нэмэгдүүлнэ;
- Далд байгаа сул болон давуу талуудыг тодорхойлно;
- Бодит мэдээлэлд суурилсан стратегийн оновчтой шийдвэр гаргалтыг дэмжинэ;
Хэрхэн байгууллагынхаа соёлын судалгааг хийлгэх вэ?
12 жилийн туршлагатай, хүний нөөцийн анхдагч бөгөөд шилдэг хамт олноор соёлын судалгаагаа хийлгэхээс өмнө доорх судалгааны үе шатуудтай танилцаарай.
- Захиалга авах, гэрээ байгуулах анхан шат(Энд дарж Байгууллагын соёлын судалгаанд хамрагдах).
- Байгууллагын соёлын зорилтот үр дүнг захиалагчийн хамт тодорхойлох.
- Нийт ажилтнуудыг өгөгдөл цуглуулалтад хамруулах.
- Цугларсан өгөгдөлд дүн шинжилгээ хийн, үр дүнг боловсруулах.
- Гарсан үр дүнг мэргэжлийн зөвлөгөөний хамтаар захиалагчид танилцуулан, хүлээлгэж өгөх.