May 16, 2024
Mongolia Talent Network ХХК-аас эрхлэн гаргаж буй "HR Solutions for 2024" судалгааны тайланг сонирхон уншиж буй танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүний нөөцийн менежмент нь 1900 -аад оноос үүсэж, олон шинэ эргэлтүүдийг авчирсаар өдгөө бие даасан шинжлэх ухаан болж, бизнесийн стратегийн "хамтрагч" болтлоо хөгжжээ. Манай улсын хувьд "Боловсон хүчин" гэдэг ойлголттойгоор хүмүүсийг сургаж бэлтгэж, норм нормативтай ажиллуулдаг байсан бол өнөөдөр "Хүмүүн капитал" гэдэг ойлголт дэлгэрч, ажилтны сэтгэл ханамж нь ажлын бүтээмж, компаниа гэх өөриймсөг сэтгэлгээ, шинэлэг бүтээлч зан төлөв болон тасралтгүй сайжрах процессыг дэмжиж байдаг гэдгийг ойлгон, хэрхэн тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх вэ гэдэг дээр компаниуд төрөл бүрийн бодлого, аргачлалыг нэвтрүүлэн туршсаар байна. Ийнхүү зөв арга аргачлалыг нэвтрүүлэхээс өмнө байгууллагад тулгамдаж байгаа асуудал нь үнэхээр бодит уу, шийдвэрлэх гэж буй арга нь үр дүнтэй байж чадах уу гэдгийг харах шаардлагатай. Хэрэв асуудал байгаа бол түүний цаана байгаа суурь шалтгаан нь юу вэ, тэдгээрийг шийдвэрлэх хамгийн үр дүнтэй зөв шийдэл аль нь вэ гэдгийг тодорхойлоход туслах зорилгоор бид энэхүү судалгааг эхлүүлсэн билээ. "HR Solutions for 2024" судалгаа нь зөвхөн цалин урамшууллын мэдээлэл биш юм. Цалингийн үзүүлэлт нь ажилтныг тогтоон барихад чухал нөлөөтэй ч технологи хөгжихийн хэрээр салбарын чиг хандлага бүхлээрээ өөрчлөгдөж байна. Түүнийг дагаад ажилтны сэтгэл зүй, үнэт зүйлс, аливааг харах өнцөг, зан төлөвт өөрчлөлт орж байна. Бид энэхүү судалгаандаа Монголын Хүний нөөцийн салбарын ирээдүйн чиг хандлагагыг тодорхойлохыг хичээсэн бөгөөд зах зээлийн бодит мэдээн дээр суурилсан тоон үзүүлэлтүүд, шууд тусган хэрэгжүүлж болохуйц үр дүнгүүдийг багтаалаа. Судалгааны төгсгөлд хүний нөөцийн чиглэл бүрт үйл ажиллагаа явуулдаг туршлагатай мэргэжлийн байгууллагуудыг та бүхэндээ санал болгож, тэдэнтэй шууд холбогдон тодорхой хэмжээний урамшууллыг авч, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхийг бид зорилоо.Ингээд Хөдөлмөрийн зах зээлийн 2023 оны үр дүн, тоо баримттай "HR Solutions for 2024"судалгааны жишиг хувилбартай ЭНД дарж танилцан уу.
Get the inside scoop on the top job opportunities and industry trends straight from Mongolia Talent Network.