The C-Suite Corner #6

February 17, 2025

Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Бид 2025 оны 2 дахь дугаараараа өөрсдийн бэлтгэсэн мэдээллүүдээ хүргэж байна.

Энэ сарын онцлох контент.

Executive Insights

1. 2025 онд удирдагчдын тэргүүлэх чиглэл болгох ёстой 3 зүйлс:

Дэлхийн эдийн засгийн форумын 2025 оны жилийн уулзалтад төр, бизнес, иргэний нийгмийн тэргүүлэгчид, шинжлэх ухаан, соёлын нэр хүндтэй сэтгэгчид цугларч, “Ухаалаг эрин үеийн хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Ихэнх яриа дэлхий дахин хурдацтай дижитал эринд хэрхэн урагшлах тухай байсан ч, удирдагчид үүнийг хэрэгжүүлэх арга замын талаар өөр өөр байр суурьтай байв.

Тэгвэл салбар бүрийн удирдагчид ирэх оны тэргүүлэх чиглэлүүдийг юу гэж үзсэн бэ?

  • Хиймэл оюун ухааны эринд хүмүүсийн үүрэг урьд өмнөхөөсөө илүү чухал болж байна.
  • Өөрчлөлтөд дасан зохицох сэтгэлгээтэй байх нь амжилтын түлхүүр.
  • Хамтын ажиллагаа, харилцаа холбоо хамгийн чухал хэвээр байна.

Эдгээр гурван чухал сургамжийг дэлгэрүүлэн судлахыг хүсвэл өөрийн салбартаа манлайлагч 7 удирдагчийн үзэл бодлыг эндээс уншаарай.  

2. Персийн булангийн орнууд Талентуудын хомсдолд хэрхэн хандаж байна:

Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн (GCC) орнууд энэ сорилтыг боломж болгон хувиргаж байна. Тэд тогтвортой өсөлтийг дэмжиж, ирээдүйд бэлэн ажиллах хүчнийг бий болгохын тулд дараах гурван чиглэлийг баримталж байна:

  • Инновацын инкубаторууд: Дэлхийн шилдэг Талентуудыг татах, бизнес эрхлэгчдийг дэмжих экосистемийг хөгжүүлж байна.
  • Орон нутгийн Талентыг хөгжүүлэх: Ирээдүйн ажлын байранд бэлдэхийн тулд ур чадварын сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулж байна.
  • Эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх: Жендерийн тэгш байдлыг хангах санаачилгууд нь Талентуудын санг өргөжүүлж, удирдах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлж байна.

3. Талентуудыг нүүр царай болгох нь: Үйлдвэрлэлийн салбарын шинэ тэргүүлэх чиглэл

Үйлдвэрлэлийн салбар эргэлтийн цэг дээр ирээд байна. Хурдацтай хувьсал, ажиллах хүчний өсөн нэмэгдэж буй сорилтуудын хажуугаар бизнесүүд тогтвортой байдал, бүтээмжийн шинэ түвшинд хүрэхийн тулд талентуудын хөрөнгө оруулалтын арга барилаа дахин тодорхойлох шаардлагатай болж байна.

"Талентуудыг нүүр цариа болгох нь: Үйлдвэрлэлийн салбарын хувьсан өөрчлөгдөж буй чиг хандлага" тайланг McKinsey & Company-тай хамтран боловсруулсан бөгөөд тэргүүлэгч байгууллагууд хэрхэн ажиллах хүчний бодлогоо шинэчлэн өөрчилж, үр дүнгээ сайжруулж буйг онцолжээ. Үйлчилгээний ажилтнуудад хөрөнгө оруулсан компаниуд дараах үр дүнгүүдийг үзүүлж байна:

  • Тогтвортой байдлаа 52%-иар нэмэгдүүлэв.
  • Санхүүгийн үзүүлэлтээ 34%-иар өсгөв.
  • Бүтээмжээ 28%-иар нэмэгдүүлэв.

Ажлын зохион байгуулалт, аюулгүй байдал, байгууллагын соёл, талентуудын хөгжил зэрэг амжилттай бизнесийг тодорхойлох зургаан үндсэн чадварыг тайланд нарийвчлан авч үзсэн.

Бүрэн тайланг эндээс уншаарай.

Tale of Leaders

Жаргалан гүйцэтгэх захирлаар дэвшээд удаагүй байлаа. Олон жилийн шаргуу хөдөлмөрийн үр дүнд тэр эцэст нь удирдах түвшинд хүрсэн ч ажлаа эхэлснээс хойш анхны томоохон сорилттой тулгарлаа—түүний удирдлагын баг чухал бизнесийн шийдвэрийн талаар санал зөрөлдөж, хурлын өрөөнд халуун маргаан өрнөж, ажлын бүтээмж буурч байв.

Хүнд хариуцлага нуруунд нь ачаа болж буйгаа мэдэрсэн Жаргалан олон жилийн туршлагатай, тэтгэвэртээ гарсан зөвлөхтэйгөө холбогдлоо. Гэвч зөвлөгөө өгөхийн оронд зөвлөх нь ердөө л нэг асуулт тавьсан юм:

"Та сүүлд хэзээ үнэхээр сонссон бэ?"

Энэ асуулт Жаргалангийн бодлоос гарсангүй. Маргааш нь тэр удирдлагын багийн хурлын өрөөнд орж ирээд:

"Өнөөдөр би эхэлж ярихгүй. Би та бүхний санаа бодлыг сонсъё."

Гишүүд нь нэг нэгээрээ үзэл бодлоо хуваалцаж эхэллээ. Саад болохгүйгээр, шүүмжлэхгүйгээр. Ярих тусам уур амьсгал зөөлөрч, шийдэл нь аяндаа тодорч эхэлсэн юм.

Хурлын төгсгөлд тэд нэгдсэн шийдэлд хүрсэн байлаа. Энэ нь Жаргалан тушааж, чиглүүлсний үр дүнд биш, харин тэр багтаа ярилцах орон зай, ойлголцох боломжийг олгосны ачаар бий болсон байв.

Удирдагч нарт өгөх зөвлөгөө:

Агуу удирдагчид зүгээр нэг чиглүүлээд зогсохгүй, үнэхээр сонсож чаддаг байх хэрэгтэй. Багийн гишүүдийн үзэл бодлыг дуустал нь сонсож, яаран хариу үйлдэл үзүүлэхгүй байх нь итгэлцэл бий болгож, шинэ санаа гаргах боломжийг нэмэгдүүлдэг.

Тиймээс дараагийн удаа томоохон шийдвэр гаргах үед өөрөөсөө нэг асуугаарай:
"Би сүүлд хэзээ үнэхээр сонссон бэ?"

/Дээрх үйл явдал бол зохиомол кэйс бөгөөд үйл явдалд суурилсан зөвлөгөөний арга барилаар бэлтгэн хүргэв./

Энэ сарын товхимлыг уншсан танд баярлалаа. Эдгээр мэдээллүүд таныг манлайлал болон хүний нөөцийн стратегидаа урагшлахад тусална гэж найдаж байна.

Max file size 10MB.
Uploading...
fileuploaded.jpg
Upload failed. Max size for files is 10 MB.
Thank you! Your submission has been received!
Oops! Something went wrong while submitting the form.