Энэ удаагийн дугаараар бид Untie подкастын 25 дахь дугаарын зочин болох START venture builder -ийн Хамтран үүсгэн байгуулагч Б.Пүрэвсүрэнг онцлож түүнээс суралцах 5 сургамжийг доор та бүхэндээ бэлдлээ.
Гарааны бизнесийн эхлэл: Санаагаа олох
"Ажлаасаа шууд гарахаасаа өмнө туршилтын бүтээгдэхүүнээ хөгжүүл. Ажлын цагийн дараа орой бүр жилийн хугацаанд өөрийн олсон, гаргасан санаагаа бүтээгдэхүүн болгон хөгжүүлээд, хүмүүст туршилт байдлаар хэрэглүүл. Тэгээд тодорхой тооны хүмүүст хэрэглүүлээд болж байвал төлөвлөгөөгөө гаргаад ажлаасаа гарч болно. Харин эсрэгээрээ бусад шиг би "Ажлаа хаяад бизнесээ шууд хий" гэж хэлэхгүй"
Бидний санал болгож буй аргачлал:
1. Асуудлыг олж тогтоох
- Өдөр тутмын амьдралдаа, ажлын орчиндоо тулгарч буй асуудлуудыг анзаарах
- Бусад хүмүүсийн санал гомдол, хүсэлтийг сонсох
2. Зах зээлийг судлах
- Сонгосон асуудлыг олон хүн тулгарч байгаа эсэхийг шалгах
- Одоогийн шийдлүүд хэр сайн байгааг судлах
- Боломжит хэрэглэгчид болон өрсөлдөгчдийн талаар мэдээлэл цуглуулах
3. Онцгой шийдэл гаргах
- Шийдлээ илүү хялбар, хурдан, хямд байлгах
- Технологийн тусламжтай илүү оновчтой шийдэл гаргах
- Хэрэглэгчийн туршлагыг сайжруулах арга олох
Гарааны бизнестээ хөрөнгө оруулалт татах
"Гарааны бизнесийн нэг том сорилт бол мэдээж санхүү буюу хөрөнгө оруулалт. Хүмүүс санхүү олдохгүй байна, надад мөнгө өгөх хүн алга гэж ярьдаг ч яг үнэндээ санаагаа танилцуулж буй хүндээ асуудал нь байдаг. Санаагаа ойлгуулж чаддаггүй эсвэл санхүүжилт авах гэж хайдаггүй. Үүн дээр гол асуулт нь чи тухайн бизнесээ өөрөө итгэл найдвартайгаар авч явж чадах уу?"
Бидний санал болгож буй аргачлал:
1. Бизнесээ хөрөнгө оруулагчдад бэлдэх
- Бүтээгдэхүүн/үйлчилгээний үнэ цэнийг тодорхойлох (Ямар асуудлыг шийдэж, яаж ялгарах вэ?)
- Зах зээлийн боломжийг судлах (Хэрэглэгчийн хэрэгцээ, өрсөлдөгчид, өсөлтийн боломж)
- Санхүүгийн загвар гаргах (Орлого, зардал, ашгийн тооцоо, ROI)
- MVP (Minimum Viable Product) бүтээх (Хөрөнгө оруулагчдад үзүүлэх бэлэн бүтээгдэхүүнтэй байх)
2. Зөв хөрөнгө оруулагчдыг хайх
- Angel investors, VC (Venture Capital) сангууд судлах
- Өөрийн салбарын хөрөнгө оруулагчидтай холбогдох (LinkedIn, startup networking events, pitch тэмцээнүүд)
- Танилцуулга болон Pitch deck бэлдэх (10-15 слайдтай товч бөгөөд сонирхолтой байх)
3. Инвесторуудыг татах, гэрээ байгуулах
- Pitch хийх, хөрөнгө оруулагчдыг сонирхуулах
- Negotiation (Хувьцааны хэмжээ, үнэлгээ, хөрөнгө оруулалтын нөхцөл) хийх
- Албан ёсны гэрээ байгуулах (Term Sheet, Shareholder Agreement, SAFE)
Гарааны бизнесийн бэрхшээл: Хүний нөөцийн бэрхшээл
"Судалгаа хийгээд явж байхад нийтлэг бэрхшээлүүдийн нэг бол Талентуудын хомсдол буюу ур чадвартай хүн олоход хэцүү байгаа нь Стартапын чалленж байна. Бизнесийн санааг хаанаас ч олж болох ч тэр санааг гүйцэтгэгч нь ХҮН өөрөө байна."
Түүний хэлж байгаагаар бол Стартапыг эхлүүлэхэд нэг зорилго дор нэгдээд явах
Бидний санал болгож буй аргачлал:
1. Шаардлагатай ур чадвар, албан тушаалыг тодорхойлох
- Гол албан тушаалуудыг тодорхойлох (IT хөгжүүлэгч, маркетингийн менежер, борлуулалтын мэргэжилтэн гэх мэт)
- Үндсэн болон гэрээт ажилтнуудын ялгааг гаргах
- Чадварлаг боловсон хүчнийг татахын тулд цалин, урамшууллын системийг төлөвлөх
2. Зөв ажил горилогчдыг татах, ажилд авах
- LinkedIn болон Worki.mn платформуудыг ашиглан хамгийн тохиромжтой талентуудыг шууд хайх
- Recruitment үйлчилгээ үзүүлдэг байгууллагатай хамтран шаардлагатай талентуудаа цаг алдалгүй олж авах
- Стартапын соёлыг онцлох контент бэлтгэх (Яагаад танай багт ажиллах ёстойг харуулах)
3. Олон ур чадвартай, уян хатан баг бүрдүүлэх
- Шинэ ажилтнуудыг хурдан сургаж, ажлын орчинд дасгах
- Гэрээт болон алсын зайн ажилтнуудыг ашиглах (Freelancer, part-time, remote hiring)
- Motivation & growth систем бий болгох (Стартапын урамшууллын бүтэц, хувьцааны хуваарилалт)
Гарааны бизнест фрийланс модель ашиглах
Ковидын дараа бид бүгдийн асуудалгүй хийж сурсан нэг зүйл гэвэл онлайн хурал. Хотын 2 захад байгаа 2 хүн хотын төвд заавал уулзах гээд цаг алддаг байсан одоо бие бие рүүгээ линк шийдээд "энэ линкээр ороод ир, 2уулаа гялс онлайнаар ярьчихъя" гэдэг болсон."
Түүний хэлж буй санаа бол Стартап байгуулаад үүсгэн байгуулагчид бүх зүйлээ өөрөө хийж цаг үрэлгүй зарим ажлуудаа фрийланс байдлаар шийдэх санал юм.
Бидний санал болгож буй аргачлал:
1. Үндсэн үйл ажиллагаагаа автоматжуулах технологи нэвтрүүлэх
- Санхүү, нягтлан бодох бүртгэлийн систем
- Wave – Санхүүгийн тайлан, орлого/зардал хянах
- Харилцагчийн удирдлагын систем (CRM)
- HubSpot – Харилцагчидтай харилцах, борлуулалтыг удирдах
- Хүний нөөцийн менежментийн платформ
- Worki.mn – Ажил горилогч олох, баг бүрдүүлэх
2. Дотоод хамтын ажиллагааг сайжруулах технологи ашиглах
- Төслийн менежментийн хэрэгсэл
- Trello / Asana / ClickUp – Багийн ажлуудыг зохион байгуулах
- Харилцаа холбооны хэрэгсэл
- Slack / Microsoft Teams / Telegram – Ажилчдын дотоод харилцааг сайжруулах
- Баримт бичгийн удирдлага, файл хадгалалт
- Google Drive / Notion / Dropbox – Баримт бичиг, контентыг хуваалцах
3. Борлуулалт, маркетингийн технологи ашиглах
- Маркетинг, сошиал медиа удирдлагын хэрэгсэл
- Meta Business Suite / Buffer / Hootsuite – Сошиал медиа пост төлөвлөх, үр дүнг хянах
- Имэйл маркетинг, автоматжуулалт
- Mailchimp / ActiveCampaign / Klaviyo – Үйлчлүүлэгчидтэй харилцах, борлуулалт өсгөх
- Вэбсайт болон анализын хэрэгсэл
- Google Analytics / Hotjar / Webflow – Вэб хандалт, хэрэглэгчийн зан төлөвийг хянах
Өөрийгөө тайвшруулах
"Пү подкастыг эхлүүлээд, хийгээд явж байгаа нэг шалтгаан бол тархиа амраах, стрессээ тайлах нэг арга минь байгаа юм. Бизнес хийгээд явахад өдөржин хүмүүстэй энд тэнд уулзаад, стресстээд явдаг. Энэ болгоноос түр хугацаанд зайгаа барьж тархиа амраах гэж подкаст хийдэг."
Бидний санал болгож буй аргачлал:
1. Уур бухимдлын үндсэн шалтгааныг ойлгож, удирдах
- Юунд бухимдаж байгаагаа тодорхойлох (Санхүү, ажилтнууд, харилцагч, цагийн менежмент гэх мэт)
- Шууд хариу үйлдэл үзүүлэхээс зайлсхийх, түр завсарлага авах
- Өөрийн хяналтаас гадуур зүйлд хэт санаа зовохгүй байх
2. Бие махбод болон сэтгэл санаагаа тайвшруулах
- Гүнзгий амьсгалах, бясалгал хийх (10 удаа удаанаар амьсгал аваад гаргах)
- Биеийн хөдөлгөөн хийх, алхах, спортоор хичээллэх
- Хөгжим сонсох, ном унших, подкаст сонсох
3. Асуудлыг өөр өнцгөөс харах, бусадтай хуваалцах
- Өөрийн бодлыг бичих, тэмдэглэл хөтлөх (Яагаад бухимдав? Ямар гарц байна?)
- Найз нөхөд, ментортой ярилцах (Ганцаараа асуудлыг шийдэх гэж хичээхгүй байх)
- Амралт авах, богино хугацаанд орчноо өөрчлөх
Өөрийн манлайллын дараагийн түвшинд гармаар байна уу?
Монголиа Талент Нэтворк нь алсын хараатай удирдагч манлайлагч нарыг зөв газарт нь холбодог. Хэрэв та өөрийн удирдлагын ур чадвар, туршлагад тохирсон гүйцэтгэх удирдлагын ажил эсвэл карьерын дараагийн алхмаа хайж байгаа бол өөрийн CV-гээ бидэнд илгээгээрэй.
Яг одоо CV-гээ илгээж, таны ур чадвар болон карьерын зорилгод тохирсон удирдах түвшний ажлын санал хүлээн аваарай!